Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө нутгийн захиргааны байгууллагууд шат шатандаа хариуцлагатай ажиллаж байна.
Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийг 7 сарын хугацаатай төрөөс бүрэн хариуцахаар болсон. Энэхүү хөнгөлөлтөд төрийн болон төсөвт байгууллагууд хамрагдаагүй. Хэдийгээр төрийн байгууллага цахилгааны хөнгөлөлтөд хамраагдаагүй ч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газар болон 1-20 дугаар хорооны байранд 13:00-14:00 цагийн хооронд эрчим хүчний ТЭГ зогсолт хийн байгууллагын хэмжээнд цахилгаанаар ажилладаг бүх техник, хэрэгслийнхээ тогийг салган түр хязгаарлалт хийхээр боллоо.
Ийнхүү төрийн байгууллага цахилгааны хэмнэлт хийх санаачилгыг гарган иргэд, олон нийт болон бусад төрийн болон төрийн бус бүх аж ахуйн нэгж байгууллагуудыг “ЗӨВ ХЭРЭГЛЭЭ, ЭЕРЭГ ХАНДЛАГА”-д уриалж байна.