Ковид-19 цар тахалтай тэмцэхэд туслах үүднээс Монгол Улсад АНУ-аас амьсгалын 50 ширхэг аппарат хандивласан нь ирсэн байна.
Энэ талаар АНУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “Аливаа хямралын үед анд нөхөд хамтдаа байдаг. Монгол дахь Стратегийн түншүүддээ өгсөн амлалтаа биелүүлж, коронавирустэй тэмцэхэд туслахаар Америкт үйлдвэрлэсэн амьсгалын 50 аппарат авчирлаа” хэмээн өөрийн цахим хуудасдаа бичжээ.
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ