“Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй иргэдэд 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл зорчих боломжтой билээ.
Харин Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж нийтийн тээврийн үйлчилгээг 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсох юм.
Гэхдээ коронавируст халдварын PCR шинжилгээний бичигтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн жолооч нар хот хоорондын хөдөлгөөнд оролцож болох юм байна.
Л.Баяр