Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч аж ахуй нэгж албан байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 77733 мкв талбайд хийсэн урьдчилсан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 10 объектын 8613 м/кв талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Мөн хот хоорондын болон нийтийн тээврийн 424 автомашин, зорчигч үйлчилгээний долоон төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна. Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 192 цэгээр 3386 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж, 10514 иргэнд зөвлөгөө өгсөн байна.
Энэ сарын 01-нээс 15-ны өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн 3524 автобусаар 71498 иргэн, орон нутгийн нислэгээр есөн аймаг руу 17 онгоцоор 1348 иргэн зорчжээ. Зорчигчдыг тээвэрлэх үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллажээ.
Нийслэлийн ЗДТГ