Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байгаа талаар МХЕГ-аас мэдээлж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн /2020.12.15-ны 06:00 цагаас 2020.12.16-ны 06:00 цаг хүртэл/ хугацаанд улсын хэмжээнд 77,733 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 10 обьектын 8,613 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 424 автомашин, зорчигч үйлчилгээний 7 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.
ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 1150 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 1098 тээврийн хэрэгсэл, 1103 жолооч, хилээр гарсан 1098 тээврийн хэрэгсэл, 1127 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 28 аж ахуйн нэгжийн 819.5 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж хилээс чөлөөлөн, 113 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 88 аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.
Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иуд 4622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулж, 4548.8 кг хогийг устгажээ.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 192 цэгээр 3,386 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж, 10,514 иргэнд зөвлөгөө өгсөн байна.
Энэ сарын 01-нээс 15-ны өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн 3524 автобусаар 71,498 иргэн, орон нутгийн нислэгээр есөн аймаг руу 17 онгоцоор 1348 иргэн зорчжээ. Зорчигчдыг тээвэрлэх үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллалаа.
Тавантолгой түлш ХХК 3333.62 тн түлш үйлдвэрлэж, 2093 тн түлш борлуулалтад гаргажээ.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Албан хүсэлтээр ирүүлсэн 5 төрлийн сойзны дээж, 7 төрлийн угаалгын шингэн, 4 төрлийн шоколадны дээж, 1 бэлэн гоймон, 1 хэрчсэн гурилын дээж, импортын хяналт шалгалтад хамрагдсан элсэн чихрийн дээж, 4 төрлийн дарсны дээж, 4 төрлийн чипсний дээж, 3 төрлийн хүүхдийн сүүн тэжээлийн дээжийг шинжилгээнд хамруулж байгаа юм байна.