ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж баталлаа.
Өнгөрсөн 10 сард ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгох сонгууль явагдах ёстой. Энэхүү уламжлалаар арваннэгдүгээр сарын 19-нд ШУА-ийн Их чуулган хуралдаж дээрх сонгуулийг явуулах товтой байсан ч ковидын нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан юм. Тэргүүлэгч гишүүд энэхүү асуудлыг дахин хэлэлцээд ээлжит “Их чуулган”-ыг энэ сарын 17-ны пүрэв гаригт цахимаар хуралдуулж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгох сонгуулийг явуулахаар тов тогтлоо.
Мөн энэ үеэр ШУА-ийн гишүүнийг сонгох шинжлэх ухааны салбар, чиглэл, тоог тогтоох асуудлыг хэлэлцэж баталлаа. Үүнд: Хими, биологиын салбараас-1, Физик, математик, информатикийн салбараас-1, Геологи, газарзүй, байгаль орчны салбараас -1, Техник, технологийн салбараас -2, Нийгмийн шинжлэх ухааны салбараас-2, Хүмүүнлэгийн ухааны салбараас-1, Анагаахын шинжлэх ухааны салбараас -1, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараас-3 гишүүн байхаар тогтлоо.
Тодруулбал, эдгээр салбарын нийт 12 гишүүнийг ШУА-ийн гишүүнээр шинээр сонгох квотыг батлав.