Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш Архангай, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна

Улсын хэмжээнд коронавирусийн халдвар зургаан аймаг, болон Улаанбаатар хотод кластер хэлбэрээр бүртгэгдэж байгаа юм.
Үүнээс, Архангай болон Говьсүмбэр аймагт арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш халдварын тохиолдол нэмж гараагүй. Хэдийгээр тухайн аймгуудад халдварын нууц үеийн 14 хоногийн хугацаа дуусаж, хяналтын 14 хоног шилжсэн ч авч буй арга хэмжээ нь үргэлжилж, хавьтал болсон хүмүүсээ тандаж судална.
Түүнчлэн
– Орхон аймагт ес хоног
– Дархан-Уул аймагт 13 хоног халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Гэхдээ голомтын нууц үеийн хугацаа нь арай дуусаагүй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр