Үндэсний брэнд бүтээгдэхүүний 3D болон 2D цахим үзэсгэлэн анх удаа зохион байгуулагдана. “Экспорт Монгол  2020”  цахим форум өнөөдөр “Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээе” уриатайгаар  эхэллээ.

Энэ удаагийн форумыг  ГХЯ, ХХААХҮЯ, Соёлын яам, ЖДҮ-ийн газар, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, USAID Best хөтөлбөр Хөгжлийн шийдэл, Экспорт Олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж,  Монголд анх удаа үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг 3D болон 2D цахим үзэсгэлэнгийн хэлбэрээр  олон улсад  сурталчилж байгаагаараа онцлогтой.

Монгол Улсын Засгийн газар, олон улсын төсөл хөтөлбөрүүд болон төрийн бус байгууллагууд нэгдэн Монголын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, экспортлогчдын цахим форум, үзэсгэлэн, мөн сургалт, хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчдийн цахим уулзалтыг www.exportmongolia.org – ОЛОН УЛСЫН ЦАХИМ ПЛАТФОРМ бүхий экспортын нэгдсэн сүлжээгээр дамжуулан ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд 100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.

Цахим форум  хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдрийн  хуралдаанд  Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн экспортын бодлого эрх зүйн орчин, экспортын санхүүжилт, чанар стандарт баталгаажуулалт болон аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл зэрэг экспортын чадамжтай бусад салбарыг дэмжих, экспортын кластерыг хөгжүүлэх асуудлаар дөрвөн салбар хэлэлцүүлгээр форум үргэлжилж байна.

“Экспорт Монгол 2020” цахим форум маргааш  \2020.12.16\ манай гадаад худалдааны гол түнш болох АНУ, ЕХ, ОХУ мөн Японы зах зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ  зах зээлийг судлах, найдвартай түнш олох зэрэг асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим сургалтаар үргэлжилнэ.

Албан ёсны мэдээллийн суваг: www.exportmongolia.org  – оос илүү дэлгэрэнгүйг үзнэ үү.

Эх сурвалж : ХХААХҮЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн