Өнөө өглөөний 07:00-08:00 цагийн хооронд агаарын чанарын индекс ямар байгааг танилцуулж байна.
100 айл орчимд агаарын чанарын индекс 500-г давсан буюу маш их бохирдолтой байна. Түүнчлэн Баян хошуу, МҮОНРТ гэх хоёр байршилд агаарын чанарын индекс 309-386 буюу их бохирдолтой байна.
Нисэх, Амгалан, Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 1-р хороолол, Ургах наран, Монгол газар зэрэг найман байршилд агаарын чанарын индекс 101-199 байна. Энэ нь бага бохирдолтой гэсэн үг.
Харин Толгойт дахь агаарын чанар мэдээлэх станц өчигдрийн 16:00 цагаас хойш мэдээ дамжуулаагүй байна.
АЧИ 301-400 буюу их бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
АЧИ 101-200 буюу бага бохирдолтой үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.
Эх сурвалж: agaar.mn