Цар тахлын үеийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор төрөөс долоон сарын хугацаанд айл өрхүүд болон зарим АА-ийн хэрэглээний ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрийг даах шийдвэрийг засгийн газар гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийт 650 гаруй тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэхүү зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэх юм байна.
Харин Засгийн газрыг энэ шийдвэрийг танилцуулсаны дараа цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, зарим орон нутагт хязгаарлах шийдвэрүүд гараад эхэллээ.
“Эрдэнэт үйлдвэр” цахилгааны хэрэглээг тэглэж байгаатай холбоотой 650 тэрбум төгрөгийг компанийн хөрөнгөө гаргана гэсэн ч хэрэв хэрэглээ ийнхүү Засгийн газрын тооцоолсноос илүү нэмэгдвэл -“Эрдэнэт үйлдвэр” төрд төлнө гэж төлөвлөсөн санхүүжилтээ л гаргана зөрүү гарвал тэр мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” төлөхгүй, Засгийн газрын түвшинд шийдэх болов уу” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Л.Баяр