Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 37 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтын бүс, Гурван тэс, Ноён сумдад ажиллаж байна.
- Ажлын хэсгээс Боомтын зөвлөл, Гурвантэс, Ноён сумдын онцгой комисс, сумын ЭМТ-ийн эмч, ажилтнууд, уул уурхайн компаниудын эмч, ХАБ-ын ажилтан 42 хүнийгкоронавируст халдварын талаарх ерөнхий ойлголт, халдварын сэргийлэлт, хяналт, тусгаарлан ажиглалтын журам, ажилтнуудын үүрэг чиглэл, зохион байгуулалтын талаарх сургалтанд хамрууллаа.
- Суурьшлийн бүс болон уул уурхайн компаниудын тусгаарлан ажиглах байруудтай газар дээр нь танилцан зөвлөгөө өгч бэлэн байдлыг нь хангуулж байна.
- Орон нутагтаа буцах хүсэлт гаргасан жолооч нарыг шинжилгээнд хамруулан нийт 82 хүнийг орон нутагт нь буцаах ажлыг зохион байгуулсан.
- Уул уурхай олдворлолт эрхэлдэг аж ахуй нэгжийн ээлж солилцуулах ажлыг Өмнөговь аймгаас харьяа аймаг дүүрэгт буцаахдаа тандалтын асуумж, мөн КОВИД-19 халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний сөрөг гарсан хариунд үндэслэн буцаах ажлыг Аймгийн онцгой комисс, сумдын онцгой комисс, аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулж байна.
- 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар, УОК Шуурхай штабын лабораторийн багаас зохион байгуулсан “Дархлаа тогтолцоо, ковид-19 өвчин, лабораторийн оношилгоо” сэдэвт сургалтанд Гурван тэс, Ноён сумдын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, Нарийн сухайтын болон бусад бүсийн уул уурхайн компаний эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг цахимаар хамрууллаа. Сургалтанд Гурван тэс сумаас 4, Ноён сумаас 5, МАК, Хүрэн толгой коал майнинг, Мера, Эрдэнэс таван толгой, Эрч майнинг компаний эмч нар хамрагдаж тулгамдсан асуудлуудаа тодруулан асууж хариулт авсан.
Эх сурвалж : ЭМЯ