“Нийтийн такси” үйлчилгээний аж ахуйн нэгжид:
• Ажилчдын биеийн халууныг өглөө, оройд үзэх
• Таксинд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
• Таксинд сурталчилгааны материал, сэтгүүл тавихгүй байх
• Өглөө ээлжинд гарахын өмнө таксины дотор, гадна цэвэрлэгээнд хяналт тавих
Жолооч нарт:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Спиртэн суурьтай гар ариутгагч авч явах
• Хүний суудлын тоо хэтрүүлэхгүй байх
• Кабинд тамхи татахгүй байх
• Цонх онгойлгож агаар сэлгэлт хийх (үйлчлүүлэгч буух бүрт нэвт салхилуулах)
• Кабин, хаалганы бариул, жолооны хүрд, машины түлхүүр, суудлын бүс зэргийг үйлчилгээ хооронд арчиж цэвэрлэх
• Хог хаягдлыг уутанд хийж амыг боож хаях
• Суудлын бүрээс, шалавчийг угааж цэвэрлэх
Үйлчлүүлэгчдэд:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Аль болох арын суудалд суух
• Бэлэн мөнгө аль болох хэрэглэхгүй байх
• Тамхи татахгүй байх