Дэлхийн улс орнуудад хөрөнгө оруулалт, худалдааны урсгал зогсонги байдалд орсон өнөө үед Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг 100 хувь цахимаар зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн уул уурхайн бус салбарын төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг гадаад зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаанууд болох юм. Уул уурхайн бус 915 орчим сая долларын өртөг бүхий 30 гаруй төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож, цахим платформоор сурталчилна.
Арга хэмжээний хүрээнд цахим үзэсгэлэн, төсөл танилцуулах цахим уулзалт, олон улсын цахим сургалт зэргийг зохион байгуулах юм. Монголын хамгийн анхны ВИРТУАЛ олон улсын үзэсгэлэнгийн оролцогч “43 АЖ АХУЙ НЭГЖ” “Export Mongolia 2020” цахим форум, үзэсгэлэнд брэнд бүтээгдэхүүнээ олон улсад танилцуулахад бэлэн боллоо. ЭНД ДАРЖ бүртгүүлснээр үзэслгэлэн үзэх эрх нээгдэнэ.
ХХААХҮЯ