Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 12-ны 20 цагаас 12 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 40-45 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 34-39 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 14-19 хэм, бусад нутгаар 25-30 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 10-15 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 15, 16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.