С витамин хэрэглэх нь коронавирусээс болж нас барах эрсдэлйг 68%-иар бууруулдаг тухай олон улсын эрдэмтдийн судалгааны үр дүнд тэмдэглжээ.
С витамин хэрэглэснээр коронавирусийн хүнд тохиолдол буурч, түүнийг дагаад нас баралт багасдаг. Үүнээс гадна өдөр үр 6-24 г витамин С хэрэглэснээр хиймэл амьсгалын аппаратанд байх хугацаа ч буурна.
Судлаачдын нэг Анитра Каррын хэлснээр бол С витамин нь дархлааны системийг дэмжихэд ашигладаг амин дэм. Мөн эрчимт эмчилгээний тасагт COVID-19-тэй ихэнх өвчтөнд С витамины дутагдал байгаа нь анзаарагджээ.
Германы Ортенау Оффенбург, Фридрих Шиллерийн нэрэмжит Йенийн их сургуулийн эрдэмтэд зөгийн хорыг коронавирусийн халдвартай тэмцэхэд ашиглаж болох тухай таамаглал өмнө нь гаргаж байсан юм. Зөгийн хор нь вирусийн эсрэг үйлдэлтэй аж.
Орчуулсан Э.Март : iz.ru