Дэлхийн хамгийн олон тэрбумтантай улсаар Хятад тодорлоо. Өнгөрсөн онд тус улсад АНУ-аас гуравны нэгээр олон тэрбумтантай болсон гэж Hurun судалгааны компаниас тэмдэглэжээ.
2020 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар Хонконг, Тайванийг оролцуулаад Хятадад нийт 799 хүн тэрбумтан болсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 182-оор нэмэгдсэн үзүүлэлт. АНУ-д 626 тэрбумтан тоологдсон нь өнгөрсөн оныхоос 59-өөр ихэссэн байна.
Одоогийн байдлаар Хятадад АНУ, Энэтхэгийнхийг нийлүүлснээс ч илүү олон тэрбумтан бий гэж Hurun-ы дарга, ахлах шинжээч Руперт Хугеверф тэмдэглэжээ.
Орчуулсан Э.Март : korrespondent.net