Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 178 улсын /ахлах/ байцаагчид 2020.11.15-12.10-ны өдрүүдэд нийт 7441 хүнсний худалдааны газар, хүнсний үйлдвэрүүдэд шалгалт хийгээд байна.
Үүнээс хүнсний худалдааны газар -7118, хүнсний үйлдвэр цех-323 хамрагдлаа.
Хяналт шалгалтаар эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар 4661 зөрчил илэрч, 72.8 хувийг арилгууллаа. Үүнд үйлчлүүлэгчдийн халуун хэмжих багажаар хангагдаагүй, үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, гар ариутгах бодис бэлдмэлээр хангаагүй зэрэг зөрчлүүд байна. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих тухай мэдэгдлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд цахимаар хүргүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байна.
Шалгалтын үед 214 иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 519 нэр төрлийн 2012 ш, 39.8 кг 5.196.404 мян.\төг-ийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар устгуулж тус зөрчлийг дахин гаргахгүй байх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар