Төмөр замын тээврийн орлого өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өслөө

Төмөр замын тээврээр 2020 оны эхний 11 сард 27.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.9 (7.3%) сая тонноор өсжээ.
Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.3 (13.7%) сая тонн, дамжин өнгөрөх ачаа 391.4 (11.0%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 11 дүгээр сард 2.6 сая тонн болж, өмнөх сараас 140.2 (5.1%) мянган тонноор буурчээ.
Агаарын тээвэр
Агаарын тээврээр 2020 оны эхний 11 сард 2.2 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 3.0 (57.5%) мянган тонноор буурсан байна.
Мөн олон улсад тээсэн ачаа 2.2 (96.8%) мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 3.0 (58.3%) мянган тонноор буурчээ.
Агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 11 дүгээр сард 89.9 тонн болж, өмнөх сараас 107.8 (54.5%) тонноор буурсан байна.