Архангайн иргэний PCR шинжилгээнээс коронавирус илрээгүй

2020-12-10 17:161min0
Tutkimus_1500

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарч, сорьцыг PCR шинжилгээнд илгээсэн тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ. Архангай аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэлгүй 192 цаг өнгөрч байна.

Хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, маскаа зүүж, гараа ариутгацгаахыг ард иргэддээ уриалж байна.

Архангай аймгийн Онцгой комисс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй