Улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1662 (2.3%)-оор буурсан байна.
Амаржсан эхчүүдийн 51.3 мянга (73.9%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1039 (2.0%)-өөр буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 213 (0.3%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 1 (0.5%)-ээр буурсан байна.
Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сард 6032 эх амаржиж, өмнөх сараас 264 (4.2%)-өөр буурчээ. Амаржсан эхчүүдийн 4568 (75.7%) нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 187 (3.9%)-гоор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 16 (0.3%) нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх сараас 1 (5.9%)-ээр буурчээ.
Үндэсний Статистикийн Хороо