Цагаан ордон арванхоёрдугаар сарын 8-нд одоогийн төрийн тэргүүн Доналд Трампаас Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байденд засгийн эрхийг тайвнаар шилжүүлнэ гэдгээ зарлалаа.
Гэхдээ төрийн тэргүүн өөрөө огт бууж өгөхгүй байгаа бөгөөд саналыг дахин тоолуулах асуудлыг шүүхээр дэмжүүлэхийг шаардаж, өрсөлдөгчөө олон нийтэд шударга бусаар ялалт байгуулсан гэж итгүүлж үнэмшүүлсээр явна. Трамп ийнхүү сонгуулийн үр дүнгээр маргаан дэгдээж буй оролдлогыг АНУ-ын сонгуулийн системд сөргөөр нөлөөлөх үзэгдэл гэж үзэж байна.
Гэвч ийм дуулиан өмнө нь ч Ерөнхийлөгчийн сонгуулийн аяны үеэр гарч байсан юм. 200 гаруй жилийн Америкийн сонгуулийн систем багагүй шалгуурыг туулсан гэхэд болно. Согтуу “тойруулга”, дэд ерөнхийлөгчдийн ирүүл тулаан, сонгогчдын цөөнхийн саналаар байгуулсан ялалт гээд Америкийн сонгуулийн онцлогуудыг хүргэе.
“Бид бөхийхгүй. Бид нугарахгүй. Бид хэзээ ч бууж өгөхгүй. Бид хэзээ ч ухрахгүй. Бид хэзээ ч буулт хийхгүй. Учир нь бид америкчууд бөгөөд бидний зүрх улаан, цагаан, цэнхэр цусаар урсдаг!” хэмээн Доналд Трамп индрээс орилж, түүнийг дэмжигч олон үндэсний омогшил нь буцалсандаа “АНУ! АНУ!” хэмээн хашгиралдах аж.
45 дахь Ерөнхийлөгч ийм үг хэлэн улс орныхоо өнцөг булан бүрт иргэдтэйгээ уулзалт хийж явна. Түүнийг коронавирусийн цар тахал ч айлгахгүй байгаа мэт байгаа боловч төрийн эрхнээс зууралдах боломжж нь өдөр өдрөөс арилж байна.
Сонгуулийн үр дүнтэй холбоотой шүүхийн гол гол маргаанууд одоо ч үргэжилсээр байна. Техас муж төрийн мужийн сонгуулийн комиссыг улс орныхоо Үндсэн хуулийг зөрчсөн асуудалд буруутгажээ. Энэ хэрэгт Дээд шүүх оролцож мэдэхээр байна. Тэр цагт сонгуулийн бүх үйл явц Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зогсон гэсэн үг.
Сонинууд Ерөнхийлөгчийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гол гол мужуудын сонгуулийн үр дүнг цуцлуулах гэж байгаад буруутгаж байгаа аж. Тэрбээр нутаг дэвсгэрийн засаг захиргаатай тэмцэхэд оролдлого нь саад болсон ажилтнуудыг халж байгаад шинжээчид анхаарал хандуулж эхэлжээ. Тэд түүнчлэн Трампын өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн хэвлэлийн хурлуудыг “Америкийн түүхэн дэх аюултай теле эфир” хэмээн нэрлэж байгаа юм.
Гэхдээ түүхэнд үүнээс дор зүйл болж байсан гэнэ. 200 гаруй жилийн өмнө тус улсын сонгуулийн систем улстөрийн томоохон тэмцэлтэй тулгарч байжээ.
Энэ тэмцэл хэдэн долоо хоногоор үргэлжилж, тамлал, төрийн бодлого солигдол, тэр ч бүү хэл иргэний дайнаар дуусгавар болж байв. Гэсэн хэдий ч төгс төгөлдөр болж чадаагүй төдийгүй амьдралаас хол Америкийн сонгуулийн механизм бараг өөрчлөгдөөгүйгээр бидний үед иржээ.
36 санал хураалт ба 1 аллага
АНУ-д сонгууль хоёр үе шаттай явагддаг. Эхлээд муж бүрт хүн амын дунд санал хураалт явуулж, энэ бүсэд нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжиж байгааг тодорхойлдог. Хоёрдугаар үе шатанд түүнийг төлөөлөх хүмүүс болох сонголтын төлөөлөгчид өөрсдийнхөө саналыг өгдөг.
Гэвч тэд нэр дэвшигчдийн дунд санал тэнцүү хуваагдаж болно. Энэ тохиолдолд шинэ Ерөнхийлөгчийг АНУ-ын парламентын доод танхим буюу Конгрессын төлөөлөгчдийн танхимаас сонгодог.
Ийм явдал анх 1776 онд Америк гэсэн төр улсын түүхийг эхлүүлсэн баримт болох Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурснаас хойш 24 жилийн дараа тохиож байсан гэдэг. 1800 оны сонгуулиар нэр дэвшигчдийг Ардчилсан бүгд найрамдах ба Холбоотны гэсэн хоёр нам төлөөлдөг байв.
Сонголтын төлөөлөгчид тухайн үед шууд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид санал өгч, төрийн тэргүүн нь саналын тоогоор илүүрхсэн нь тодорч, хоёрдугаарт орсон нь дэд ерөнхийлөгч болдог байжээ.
Ардчилсан бүгд найрамдахчууд тухайн жил сонгуульд олонхын саналыг авсан аж. Тэд өөрсдийн нэр дэвшигч Томас Жефферсонд нэг илүү санал өгөхөөр тохиролцож, намын нөхөр Аарон Бёрр нь дэд ерөнхийлөгч болох ёстой байлаа.
Гэвч тохиролцоо ёсоор явагдсангүй. Үр дүнд нь алан шалаа үүсэж, хоёр улстөрч хоёулаа 73, 73 санал авснаар ерөнхийлөгчийг Холбоотны намынхан жин дарж байсан Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар шийдвэрлэхээс өөр аргагүй болжээ.
Сөрөг хүчнийхэн нь Жефферсоныг төрийн тэргүүн болгох хүсэлтэй байгааг мэдсэн холбоотны намынхан Бёррын талд гарч, парламентын мэтгэлцээн бүрээр түүнийг дэмжиж байжээ. Ингээд маргаан долоо хоногийн турш үргэлжилсэн юм.
1800 онд Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчөө сонгохын тулд 36 удаа санал хураасан байна.
Харин байдлыг Холбоотнуудын тэргүүн Александр Хамильтон аварчээ. Тэрээр өмнө нь Бёрртой улстөрийн тавцанд өрсөлдөж байсан, тэд дайсагналцсан харилцаатай байсан гэнэ. Энхүү хувийн таагүй харилцаа үйл явдал эргэхэд нөлөөлж, тэрээр намынхнаа Жефферсоны төлөө саналаа өгөхийг уриалж чаджээ.
Дэд ерөнхийлөгч Бёрр хэдэн жилийн дараа Хамильтонтой Нью-Йоркийн амбан захирагчийн сонгуульд таарч, бие биенээ үзэн яддаг хандлага нь цуст тэмцэл болон хувирч, дэд ерөнхийлөгч хэд хэдэн удаагийн доромж үгийг нь тэвчээгүйдээ Хамильтоныг дуэльд дуудаж, амийг нь егүүтгэсэн аж. XIX зууны эхээр ирүүл тулаан нь энгийн л үзэгдэлд тооцогдож байсан. Гэсэн хэдий ч Бёрр энэ явдлаас болоод улстөрийн карьераа дуусгахаас өөр аргагүй болсон юм.
1800 оны ядаргаатай энэ маргаан Америкийн төрийн хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулж, дараагийн сонгууль гэхэд Үндсэн хуулийн 12-р өөрчлөлтийг хийхэд хүргэсэн. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуулиас дэд ерөнхийлөгчийнхийг салгах байлаа. Төлөөлөгчдийн танхимаар төрийн тэргүүнийг сонгуулах үзэгдэл 1824 онд л дахин гарсан. Энэ үед Холбоотны нам хэдийн нэр хүндээ алдаж, ардчилагчид улстөрийн тусдаа хүчин болсон байв.
Ил байдал далд болов
Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгуулийг хамсруулдаг нь тухайн үеийн сонгуулийн одоогийн сонгуулиас ялгарах цорын ганц шинж биш. 1890-ээд оныг хүртэл сонгууль илээр явагддаг бөгөөд үүнийг асуудал гэж үздэггүй байжээ.
Олон арван жилийн турш сонгогчид санал авах байранд ирээд, намынхаа саналын хуудсыг илээр сонгож, дараа нь хайрцагт хийдэг байлаа. Саналын хуудсыг сонгуулийн өдөр бариад ч ирж болдог байв. Энэ өдөр нэр дэвшигчдийнх нь нэртэй хуудсыг аль нэгэн намыг дэмждэг сонинууд хэвлэдэг байжээ.
Мөн амаараа ч саналаа өгч болдог байсан гэнэ. Сонгуульд оролцогч бүх талын төлөөлөгчдийн хяналт дор тусгай нарийн бичгүүд Кентукки, Виржиния болон бусад мужид санал өгсөн хүмүүсийн аман саналыг цуглуулан авдаг байв.
XIX зуунд бүх саналын 16 хувь нь амаараа өгдөг байсан гэнэ. Сурталчилгаа ресторан, бааруудад ч үргэлжилнэ. Мөн сонгогчдын худалдан авах, хүчээр санал өгүүлэхээр айлган сүрдүүлэх тохиолдол ч бишгүй гарна.
“Сонгуулийн дээрэнгүйчүүд” хэмээх тусгайлан байгуулагдсан бүлэглэл уух дуртай эрчүүдийг байгаа болгон онилж авна. Түүнийг барьж авч байгаад архи шахаж, хамтран ажиллахыг шаардаж, сүрдүүлнэ. Дараа нь нэг газарт олон удаа өгөх, олон удаа “тойрон эргэлдэх” зэргээр дүрэм журам өгч санал өгөхийг шаардана.
Ийм үйлдэл үнэхээр гарч байсан гэх бодит нотолгоо байдаггүй. Гэхдээ намтар зохиогчдын бичсэнээр бол зохиолч Эдгар Аллан По үүнээс болж амиа алдсан гэдэг. Тэрээр ийм нөхдийн бай болсны улмаас гудамжинд ухаангүй байдалтай олдож, сүүлд нь эмнэлэгт нас барсан гэдэг.
1890 он гэхэд ихэнх муж нууц санал хураалтад шилжсэн аж. Тухайн үеэс сонгуулийн төрийн байгууллагууд дээр л явууллдаг болж, саналын хуудсыг бүх нэр дэвшигчдийн нэрийг бичсэн, зөвхөн төрийн байгууллагууд хэвлэсэн саналын хуудсаар санал авдаг болжээ. Энэ үеэс луйвар хийх, сонгуулийн санал худалдан авахыг хориглосон хууль оруулж ирсэн ч 1920 он гэхэд л хоригууд батлагджээ.
Хагарал, дахин хагарал
Америкийн нийгэм хоёр хуваагдчихсан энэ үед 2020- онд гарсан баруун болон зүүний идэвхтнүүдийн гудамжны тэмцэлд гайхах зүйл үгүй. Маргах ч шалтгаан үгүй. Хүн амын янз бүрийн бүлгүүд Доналд Трампыг эсэргүүцэгчид болон дэмжигчид гээд илт тодорхой хуваагджээ. Гэвч энэ бол АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гарсан анхны таагүй асуудал биш.
XIX зууны дунд үед үүнээс болоод Иргэний дайн дэгдэж байсан түүхтэй. 1860 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, тухайн үед боолчлолыг эсэргүүцэн тэмцэж байсан Авраам Линкольны төлөө тус улсын зүүн хэсгийнхэн дуу нэгтэйгээр саналаа өгсөн юм. Өмнөдийнхөн ихэнхдээ ардчилагчдын талд саналаа өгч байлаа. Линкольн сонгогчдын ердөө л 40 орчим хувийн саналыг авсан боловч сонгуульд ялсан удаатай.
Өмнөд Каролин энэ үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, 1861 оны эхээр АНУ-аас салж байгаагаа зарлажээ. Энэ мужийн араас 6 муж дагаж, Америкийн Холбооны улс үүсгэн байгуулсан юм. Энэ улсын далбаа өдгөө “арьс өнгөний ялгаварлалын бэлгэдэл”-д тооцогддог.
Удалгүй иргэний дайн эхэж, дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун мянган америк амиа алдсан түүхтэй. Өмнөдийнхөн дайнд ялагдаж, АНУ-ын бүрэлдэхүүндээ эргэн ирсэн бөгөөд Линкольныг үүнийх нь төлөө улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдсэн хүнд тооцдог байна.
Гэвч өмнөдийнхөн хэдийгээр ялагдсан ч удаан хугацааны турш өндөр ач холбогдолтой улстөрийн хүчин хэвээр үлдэж, өөрсдийнхөө уламжлалын төлөө тэмцэж ирсэн байдаг.
Энэ дайн 1876 оны сонгуулиар давтагдах дөхсөн гэдэг. Тухайн үед ардчилагчдаас нэр дэвшсэн Сэмюэл Тилден Бүгд найрамдах намын өрсөлдөгч Ратерфорд Хейзээс сонгогчдын дундах дэмжигчдийн тоогоороо давамгайлсан байна.
~250 000 санал бол 1876 оны сонгуулийн ялагч өрсөлдөгчөөсөө илүүрхсэн тоо юм.
Умардынхан ялагдлаа хүлээсэн ч хэвлэлээр үүнийгээ зарлсан. Гэвч бууж өгөх нь эрт байлаа. Тилден хэдийгээр улсынхаа өмнө хэсгийхнийг саналыг авч чадсан ч сонголтын төлөөлөгчдийн олонхын саналыг авч чадаагүй юм.
Санал тооллого хэд хэдэн мужид үргэлжилж, яг л одоогийнх шиг бие биенээ луйвардсан гэж буруутгаж байлаа. Ардчилагчид өөрсдийнхөө нэр дэвшигчдийг ялсан гэж зүтгэж, албан ёсны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байлаа.
Тэгэхээр Трампын үйлдэл сонгуулийн үр дүнг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн хоёр дахь оролдлогод тооцогдож байна. Тухайн үед хоёр талын төлөөлөгчдөөс бүрдсэн Конгрессын тусгай хороо зөвшилцөхөөр болж, үр дүнд нь Хейз Ерөнхийлөгч болсон аж.
Гэвч умардууд өмнөд мужаас холбооны цэргүүдээ гаргаж, өмнөд өөрсдийнхөө автономит засаглалыг тогтоож, негр хүн амын эрхийг илт хязгаарласан хуулиар дайны өмнөх байдалд шилжсэн аж. Харин өдгөө Ардчилсан нам арьс өнгөний шударга байдлын байр сууриа эрс өөрчилж, нэр дэвшигчид нь тэгш байдал, цөөнхийг дэмжихийг шаарддаг болжээ.
Цээжиндээ сумтай үг хэлсэн нь ба Америкийн социализм
Орчин цагийн АНУ-ын улстөрийн хүчнүүд дотоод бодлогоосооо илүү гадаад бодлого дээрээ санал зөрөлдөх нь харьцангуй бага.
Өнөө цагт Америкийн төрт улсын олон улсын үүрэг роль хэдийн тогтжээ. Өнгөрсөн зууны эхээр АНУ доод бодлогодоо “дэлхийн цагдаа”, “том савааны бодлого” зэрэг нэр томъёо гаргахаас өмнө улстөрчдийн хооронд энэ асуудлаар маргаан ид буцалж байсан юм.
Америкийг дэлийн их гүрний хувиар идэвхийлэн дэмжигч нь АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт байжээ. 1909 онд тэрээр ажлаа өгөхдөө үйл хэргийг нь үргэлжлүүлэгч Уильям Ховард Тафтад ажлаа өгсөн байна.
1912 онд Рузвельт эхлүүлсэн бодлогоос нь шинэ төр засаг нь холдож байгаад дургүйцэж, Прогрессив намаасаа нэр дэвшихээр болжээ. Бүгд найрамдахчууд, ардчилагчдын тэмцлийг ихэвчлэн заан, илжигний тулаанаар дүрсэлдэг. Харин энэ удаад шинэ улстөрийн хүчний бэлгэдэл нь хандгай болжээ.
Рузвельтэд сонгуулийн аяных нь үеэр халдаж, Нью-Йоркийн нэгэн галзуу хүн түүнийг олны өмнө үг хэлж байхад нь буудсан түүхтэй.
Сумыг нүдний шилний хайрцаг болон улстөрчийн халаасанд байсан илтгэлийн хоёр нугалсан текстийг дайрсан бөгөөд энэ нь ноцтой хохирол учруулаагүй юм. Рузвельт цугларсан хүмүүс рүү халдан дараах цусаа урсган байж хэлсэн байдаг.
“Ноёд оо, та үүнийг бүрэн ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй ч намайг дөнгөж сая буудчихлаа. Гэсэн хэдий ч энэ нь хандгайг дарахад хангалтгүй юм!
Хэдийгээр энэ нь баатарлаг үйл явдал байсан ч тэрээр ялагджээ. “Хандгай” бүгд найрамдахчуудын ихэнх саналыг өөртөө татаж, тухайн үед ерөнхийлөгч байсан Тафт сонгуульд гуравдугаарт бичигдэж, том намын хувьд томоохон ялагдал хүлээжээ.
Харин Рузвельтийн хуучин нөхөдтэйгөө явуулсан идэвхтэй тэмцлийн үр дүнд хүн амын үнэмлэхүй олонхын саналыг авч адаагүй ардчилагч Вудро Вильсон ерөнхийлөгч болсон гэдэг.
Андуурсан нь
Америкийн ихэнх хэвлэлийн өнгө, хэв маягаас харахад Бүгд найрамдах намын Донад Трампыг энэ улсын түүхэнд байгаагүй хамгийн муу ерөнхийлөгч гэж тэмдэглэцгээдэг. Гэхдээ АНУ-ын хүн амын бараг тал хувь нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Цагийн сайханд америкчуудын 45 орчим хувь нь түүнийг дэмжиж байсан юм. Үүгээр ч зогсохгүй Трампын рейтинг иргэдийнхээ дунд хэзээ ч 36,9 хувиас доош бууж байгаагүй. Энэ бол хагас зууны өмнө ардчилсан ерөнхийлөгч байсан Харри Трумэнтэй харьцуулахад тийм ч муу үзүүлэлт биш.
Социологийн санал асуулгууд санал хураалтын үр дүнг тэр бүр үнэн зөв хэлж чаддаггүй. Яг үүний дагуу 1948 онд хүн амын гуравны нэгийнх нь ч дэмжлэгийг авч чадаагүй Трумэн Бүгд найрамдахчууд Конгрессыг бүрэн хяналтандаа оруулсан, Ардчилсан нам нь гурван чиглэлд түр хуваагдсан нөхцөлд дахин сонгогдсон юм.
Трумэний штаб ч, тэр өөрөө ч ялсан гэдэгтээ итгээгүй. Харин хэвлэлүүд түүний хэлсэн үгийг ямар ч тодорхойгүй байр сууртайгаар нь хүргэсэн юм.
Сонгуулийн өдөр түүнтэй өрсөлдсөн, Бүгд найрамдах намын Томас Дьюиг итгэл төгс ялж, өрсөлдөгчөөсөө 5 хувиар илүүрхэж байна гэж нийтэлж байв. Ялагдсандаа итгэсэн Трумэн унтаж амрахаар явсан гэнэ. Гэтэл шөнө дунд түүнийг ялсан гэх мэдээлэл гарч, цочирдуулан сэрээжээ. Олон нийтийн санал хуучирч, Дьюи ч өрсөлдөгчөөсөө илт ялагдагдаж ирсэн байна.
Ардчилагчид Конгресст ч итгэл төгс ялж байсан боловч томоохон сонинууд Бүгд найрамдах намын ялсан тухай мэдээллийг шүүрэн авч байжээ. Аргааш өглөө нь Трумэн түүхэн зургаа баяр баясалтайгаар авахуулж, “Дьюи Трумэнийг бут ниргэлээ” гэсэн гарчигтай тэргүүн нүүр бүхий Chicago Tribune сониныг гартаа барин зогсжээ.
Шүүх цаг
Шинэ цагийн сонгуулиудад ч сэтгүүлчид мөн л ийм байдалтайгаар яаран мэдээлэл гаргадаг хэвээр байна. 2000 онд ардчилагч Ал Гор, бүгд найрамдах намын бага Жорж Буш нар багахан саналын зөрүүтэйгээр өрсөлдөж байжээ. Бүх зүйлийг Флорида мужийн санал хураалт шийдэж байв. Эхний тооллогоор Горыг тэргүүлж байна гээд, хэд хэдэн суваг түүнийг ялсан гэж зарлжээ.
Гэтэл тооллого үргэлжлэхийн хэрээр Америкийн сонгуулийн системийн ээлжит өвөрмөц үзэгдэл харагдаж, 5 долоо хоногийн турш шүүхээс санал хураалтын нөхцөл байдлыг яаж ч чадахааргүй байдалд оржээ. Эхний тооллогоор Буш өрсөлдөгчөө хэдэн сая хүн амтай мужид 1700-хан саналаар илүүрхэж байсан бол дахин тоолоход 300 болтлоо буурчээ.
Мужийн захиргаа, тэр дундаа мужийн Дээд шүүх ардчилагчид ялалт өгсөн бол холбооны Дээд шүүх илүү маргаантай арга хэмжээ авч, Бушид ялалт өгчээ. Ардчилсан намын дэмжигчид энэ явдлаас болоод сонгуулийн механизмд итгэх итгэлээ алдсан гэж одоо хүртэл ярьдаг.
2000 оны сонгуулиар Ардчилсан намаас дэвшсэн Гор Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Бушээс 543 895 саналаар илүүрхжээ.
Ийнхүү сонгуулийн 112 жилийн түүрхэнд анх удаа хүн амаасаа бага санал авсан нэр дэвшигч ялсан юм. Гэвч сонголтын төлөөлөгчдийн санал хураалт өмнө нь сонголтын төлөөлөгчдийн санал хураалт хүлээж байна. Эндээс л сонгуулийн одоогийн систем ямар төгс болох тухай ярианы эхлэл гарч, Бушийг ерөнхийлөгч болгосон Дээд шүүхэд бүгд найрамдахчууд олон байсан гэсэн шүүмжлэл хүртэл үүссэн аж.
Агуу доргилт уу, агуу Америк уу
Бүгд найрамдах нам одоо ч шүүх засаглалыг хяналтандаа байлгаж байна. Гэхдээ Трампыг Цагаан ордонд барьж тогтоож дийлэхгүй л болов уу. Дээд шүүх түүнд 2016 онд ч тус болоогүй юм. Нэн шинэ үеийн түүхэнд хамгийн өвөрмөц болсон тэр үеийн сонгуулиар улстөрч биш, тэрбумтан, ТВ од Трамп гэнэт л экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг бут ниргэн ялж гарсан ирсэн. Энэ сонгуулиар Клинтон түүнээс бүр 2,9 сая гаруй сонгогчийн саналаар тэргүүлсэн билээ.
Трампын штаб тухайн үед “барууны популизм”-ын тусламжтайгаар чухал мужуудын итгэлийг авч, өрсөлдөгчөөсөө сонголтын төлөөлөгчдийн тоогоороо давуу болон гарч ирсэн. Ерөнхийлөгчийн хэлдэг үгсийг либерал хандлагатан хүн ам арьс өнгөөр ялгаварласан, тэвчихийн аргагүй гэдэг тул сонгуулийн энэ системийн шударга бус байдлын улам бүр шүүмжилж байлаа.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч хагарал хуваагдлын бэлгэдэл болсон юм. Түүнийг төр барих хугацаанд консерватив болон прогрессив хоёр хандлага бие биенээсээ олон асуудлаар ялгаатай болсон гэдэг. Трамп өөрөө ч энэ ялгаралд багагүй хувь нэмэр оруулж, сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Жо Байденыг саналын луйвраар ялалтыг нь хүртэл хулгайлсан гэх болсон билээ.