Удахгүй манайд дэлхийн 40 гаруй орны 2000, 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаутууд нэг дор цугларах гэж байна. Хүүхдүүд 40 улсын найзуудтайга хөгжилдөж зуныг зугаатай өнгөрөөх нь.
Скаут гэж чухам юу юм бэ гэдэг талаарх ойлголтыг хашир Анжгай өөрийнхөө блог хуудсандаа ингэж бичжээ.
“Скаут гэж юу юм бэ. Яг иймэрхүү утгатай асуултыг хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж явдаг маш олон эцэг, эх асуудаг. Бас зарим хүмүүс скаутыг зүгээр л нэг аялаж явдаг нэг бол Жембори, зуслан, цугларалт хийсэн эрээн цамцтай нөхдүүд ч гэж ойлгох нь их байх шиг байгаа юм.
Тиймээс 26 жил өөрийн өчүүхэн хүчээ өгөн зүтгэж байгаа энэхүү дэлхийд танигдсан хүүхдийн байгууллагынхаа агуулагын тухай хэдхэн мөр сийрүүлэхээр шийдлээ.