2020-12-10 11:321min00

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын гэр бүлийн дөрвөн хүн, ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрлээ

касер

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын 9-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 21,470 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд таван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :

-Улаанбаатар 5 шинэ тохиолдол илэрлээ. Үүний нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагч бол үлдсэн дөрөв нь Улаанбаатар хотод бүртггэдсэн бөгөөд сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/гэр бүлийн гишүүд/ бөгөөд даван шинжилгээгээр халдвар илэрлээ.

24 цагийн хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт голомтлон гарч буй халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Голомтод гарсан нийт тохиолдлууд:

–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 133 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 207 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 31 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй