Энэ сарын 7-нд Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байжээ. Тухайн автомашинаар ирсэн иргэн О-гийн бие муудаж, нийслэлийн түргэн тусламжийг дуудсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлж байх хооронд иргэн О нас барсан байна. Цагдаагийн байгууллагаас нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн мэдээлэв.
Л.Баяр