Форбес сэтгүүл 2020 оны дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн рейтингийг гаргахад Германы канцлер Ангела Меркель тэргүүлжээ. Тэрбээр энэ эрхэм хүндтэй жагсаалтыг 10 жил дараалан тэргүүлж байгаа аж.
Рейтингийн эхний гуравт Европын Төвбанкны тэргүүн Кристин Лагард, АНУ-ын дэд ерөнхийлөгч болох гэж байгаа Камала Харрис багтсан гэнэ. Тэгвэл дөрөвдүгээрт Евро комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайн орсон байна. Энэ жил рейтингийг гаргагчид жагсаалтад коронавирусийн цар тахалтай тэмцэхэд асар их хувь нэмэр оруулсан хүүхнүүдийг оруулжээ.
Энэ үзүүлэлтээр 32 дугаар байранд Шинэ Зеланд Ерөнхий сайд Жасинда Ардерн, 37 дугаарт Тайванийн тэргүүн Цай Инвэнь багтжээ. Британийн хатан хаан II Елизавета өнгөрсөн онд 40 дугаар байранд орж байсан бол энэ жил 6 байраар ухарч, 46-д бичигджээ.
Алдартнуудаас дуучин Риана 69-р байр, Бейонсе 72-р байр, Тейлор Свифт 82-р байр, жүжигчин Риз Уиверспун 92-р байранд тэмдэглэгджээ.
Орчуулсан Э.Март : korrespondent.net