Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэ үеэр нийт 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг даваа гарагаас эхлэн нээхээр болсон талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Үйл ажиллагааг нь нээх 34 салбар:
• Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
• Барилгын материалын худалдаа
• Модны зах
• Авто техникийн зах
• Ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
• Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
• Хувцас захиалга засвар үйлчилгээ
• Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
• Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
• Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
• Цүнх захиалга
• Нүдний шил захиалга, засвар
• Цоож түлхүүр, цаг засвар
• Хими цэвэрлэгээ угаалга
• Гэрэл зураг
• Айл нүүлгэх үйлчилгээ
• Эд бараа түрээслэх үйлчилгээ
• Нийтийн бие засах
• Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
• Авто засвар, дугуй засвар
• Автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа
• Авто зогсоол битүү, ил
• Нийтийн байрны үйлчилгээ
• Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.
Л.Баяр