2020-12-09 10:561min00

ОХУ-ын аваргууд Дэлхийн цомд өрсөлдөнө

130298073_3879317915426333_3355009143562066190_n

Энэ сарын 16-18-нд  Сербийн Белград хотод болох чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох ОХУ-ын эрэгтэй баг бүрэлдэхүүн тодорлоо.

Хойд хөршөөс “Рио-2016” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев, дэлхийн хошой аварга Заур Угуев, дэлхийн аварга Гажимурад Рашидов тэргүүтэй улсын аварга бөхчүүдээ илгээхээр болсон байна. Энэ шигшээ баг дунд 125 кг-д мөнгөн медальт тамирчин Шамиль Шариповыг шигшээ багаас итгэл хүлээлгэн оролцуулж буй юм байна.

ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн

57 кг: Заур Угуев
61 кг. Абасгажи Магомедов
65 кг: Гажимурад Рашидов
70 кг: Чермен Валиев
74 кг: Разамбек Жамалов
79 кг: Ахмед Усманов
86 кг: Даурен Куруглиев
92 кг: Алихан Жабраилов
97 кг: Абдулрашид Садулаев

125 кг: Шамиль Шарипов

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй