Төрийн ордонд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсож байна.
Тэрбээр тусгаарлах байрны хүчин чадал болон нөөц хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжилтийг шийдэж энэ сард багтаан Сөүл, Токио, Франкфурт руу тусгай үүргийн нислэг үйлдэж иргэд болон шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг татан авахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.
Л.Баяр