Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдааныг шууд дамжуулан үзэж байна. Шадар сайд Я.Содбаатар: Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэл сунгах. Энэ хүртэл аж ахуйн нэгжүүдийг үе шаттай нээх бэлтгэл ажлыг хангана.
Харин Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл сунгах санал гаргаж байна” гэлээ.
Л.Баяр