Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Энэ үеэр Архангайгаас ирсэн иргэний бие муудаж, 22-ын товчоонд анхны тусламж авч байхдаа нас барсан нь талаар мэдээлэл.
Тодруулбал Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн байна. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан ажээ. Гэтэл тухайн иргэдийн нэг буюу иргэн О-н бие муудаж, нийслэлийн түргэн тусламжийг дуудсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлж байх хооронд иргэн О нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
НОК-оос ялангуяа өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Л.Баяр