Нийслэлд оршин суугаа 40-65 насны иргэдийг хепатитын В, С вирусын илрүүлэг, оношилгоонд хамруулах ажил маргааш эхэлнэ.
Шинжилгээг есөн дүүрэгт авах бөгөөд (1952.01.01-1977.12.31)-ний хооронд төрсөн иргэд эмчилгээнд хамрагдах боломжтой юм байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд оношилгоог үе шаттайгаар үнэ төлбөргүй хийж, эмчилгээний зардлыг төр хариуцаж буй юм. Шинжилгээ өгөх хүссэн тухайн иргэн 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай.
Мөн Гепатитийн В, С вирусийн шинжилгээ өгөхдөө өрхийн эрүүл мэндийн төвдөө баталсан хуваарьт өдрөө ирж бүртгэл хийлгэн, эмчид асуумжийн дагуу зохих мэдээллийг үнэн, зөв өгсний дараа цусны шинжилгээ өгөх аж. Өрхийн эмнэлэгт бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
-Иргэний үнэмлэх
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /ЭМД-ын дэвтэр шимтгэл төлсөн, зөрчилгүй байх/
-Амбулаторийн үзлэгийн карт /Картгүй иргэд шинээр нээлгэх боломжтой/ зэргийг авчрах хэрэгтэй юм.