Оросын ерөнхий ба клиникийн эм зүйн тэнхимийн эрхлэгч Сергей Зырянов коронавирусийн цар тахлын үед эмийн сандаа ямар эм бэлдмэл байлгах ёстой талаар ярьжээ.
Юуны түрүүнд халуун бууруулах бэлдмэлийг нөөцлөх хэрэгтэй гэнэ. Тэр дундаа хамгийн сайн нь парацетамол. Ибупрофен зэрэг өөр эм бэлдмэлүүд судалгааны үеэр өвчний явцыг улам хүндрүүлдэг нь нотлогджээ. Түүнчлэн хамрын дусаалга авах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд антибиотик худалдан авч, эмчийн зөвлөмжгүйгээр өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй.
“Бас D витаминыг их ярих болсон. Энэ витамины дутагдал өвчний явцыг улам хүндрүүлдэг гэлцдэг. Гэхдээ D витаминыг хэтрүүлэн хэрэглэснээр судсанд өөрчлөлт гарах, бөөрний дутагдалд орох зэрэг аюултай. Вирусийн эсрэг бэлдмэлүүдийг дур мэдэн ууж болохгүй. Хүсээгүй хариу үйлдэл ч үзүүлж болно. Зөвхөн эмчийн хяналт дор ууна” хэмээн Зырянов мэдэгджээ.
Орчуулсан Э.МАРТ
Эх сурвалж: iz.ru