ЭМЯ-ны ээлжит 11:00 цагийн мэдээллээр Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах зөвлөгөөг өглөө.
Үүнд:
- Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх.
- Дэлгүүр хоршоонд явж байхад онцгой дэглэм барих.
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх.
- Хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх.
- Битүү, агаар муутай орчинд 4-8 метрт халдвар дамжих боломжтой.
- Хүний хувцаст гараараа хүрэхгүй байх, хүнтэй тэврэлдэхгүй байх
- Гадуур гарахдаа амны хаалт зүүх
- Дэлгүүр, супермаркет зэрэг газраар үйлчлүүлэхдээ 10-15 минутын дотор гарах
- Дэлгүүр хоршоонд явахдаа нүдний шил зүүх шаардлагатай. Учир нь коронавирусийн халдвар нүдээр дамжих магадлал өндөр байна
- Гараа заавал угаах, спиртэн суурьтай гар халдваргүйүүлэгч, нойтон салфетка биедээ авч явах.
- Гараа бохирдсон үедээ арчиж цэвэрлээд, цэвэрлэсэн салфеткаа хогийн саванд зайлшгүй хийх
- Хүнсний бүтээгдэхүүнд гараараа хүрч болохгүй. Зөвхөн хавчаараар авах.
- Амталгаат худалдаа хийхгүй байх
- Нүүр амандаа бохир гараа хүргэхгүй
- Бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй байх
- Сав баглаа боодолтой хүнсийг савантай эсвэл содтой бүлээн усаар арчиж цэвэрлээд шууд хаях, ингэсний дараа гараа савандаж угаах шаардлагатай. ” гэлээ.
Л.Баяр