Өмнөд Солонгосын GL Rapha компани 2021 оны нэгдүгээр сараас Оросын коронавирусийн “Спутник V” вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлнэ.
Тус компани дээж вакцины үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд энэ сардаа багтаж Орост шалгах юм байна. Энэ үеэр ямар нэгэн зөрчил доголдол илрэхгүй бол ирэх сараас “Спутник V”-ийг Өмнөд Солонгост үйлдвэрлэж эхэлнэ. Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн бүх вакциныг Ойрх Дорнодын орнууд руу нийлүүлэх аж.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сан “Спутник V” вакцинаа жилд 150 сая гаруй тунг үйлдвэрлүүлэх асуудлаар Өмнөд Солонгосын GL Rapha компанитай тохиролцсон гэж арваннэгдүгээр сарын 13-нд мэдэгдсэн. Талууд үйлдвэрлэлээ арванхоёрдугаар сард эхэлж, 2021 оны нэгдүгээр сар гэхэд нийлүүлж эхэлнэ гэж байсан юм.
ОХУ наймдугаар сарын 11-нд коронавирусний эсрэг вакцинаа дэлхийд анх удаа бүртгүүлж, “Спутник V” гэдэг нэр өгсөн айдаг. Уг бэлдмэлийг Гамалеягийн нэрэмжит Үндэсний судалгааны төвд боловсруулж, 6-7 дугаар сард клиникийн туршилтаа явуулжээ. Бүртгэлийн дараах судаогаа Москвад есдүгээр сарын 7-нд эхэлж, сайн дурын хүмүүс есдүгээр сарын 9-нд эхний тунгаа авсан байна. Хөтөлбөрт нийт 40 мянган хүн оролцож байгаагаас 10 мянга нь вакцины оронд плацебо хийлгэнэ гэжээ.
Орчуулсан Э.МАРТ
Эх сурвалж: tass.ru