Улсын хэмжээнд халдварын тохиолдол 888 болж, дотоодын халдварын тоо 440 боллоо. Үүнээс 384 эдгэрч, 9 хүн нутаг буцаж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд, 7 хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн байна гэж эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллийн үеэр хэллээ.
Мөн Коронавирусийн вакцинд иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдана гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр хэлэхдээ “Манай улсын хувьд томуугийн вакциныг ДЭМБ-ын зөвшөөрөлтэй үйлдвэрлэсэн гэх шалгуур тавьж, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр авдаг. ДЭМБ-аас вакцинд урт хугацааны зөвшөөрөл олгодог ч коронавирусийн хувьд богино хугацааны зөвшөөрөл олгох юм байна гэсэн мэдээлэлтэй байгаа.
Коронавирусийн вакцин тархвар судлалын заалтаар хийгдэх тул иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдана. Ер нь томуугийн болон коронавирусийн вакцин хийлгэх эсэх талаар цахим санал асуулгыг авч байгаа” гэлээ.
Л.Баяр