2020-12-07 13:081min00

Биологичид коронавируст хаалт хийдэг гурван бүтээгдэхүүнийг илрүүлжээ

vinograd-chay-natyurmort

Хойд Каролины их сургуулийн мэргэжилтнүүд коронавирус тархахаас сэргийлэх гурван “амттай эм”-ийг олжээ. Усан үзэм, какаогийн үр, ногоон цай нь Sars-CoV2-ийн гол фермент Mpro-д хаалт хийх чадвартай гэнэ.

Энэ ферментийн нөлөөгөөр халдвар биед асар хурдан хугацаанд амжилттай үржих чадвартай байдаг. Харин биологичид компьютер загварчлал ашиглаад, эдгээр бүтээгдэхүүний химийн нэгдлүүд Mpro-д хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.

“Ногоон цай нь Mpro ферментийн үүргийг илт дарангуйлах 5 төрийн химийн нэгдэлтэй. Усан үзэмд эдгээр бодис нь хальс, ясанд байсан” гэж судлаачид өгүүлжээ.
Харин какао, шоколад нь халдварын идэвхийг тал хувиар бууруулж байлаа.

Орчуулсан Э.Март : sterlegrad.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй