ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2020.12.07-ны 11.00 цагийн байдлаар хүргэлээ. Сүүлийн 24 цагт улсын хэмжээний зургаан лабораторид нийтдээ 23341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүний сорьцод коронавирус илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 32 тохиолдол илэрлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс юм. Тодруулбал, үүний гурав нь Цэргийн төв эмнэлэгт, үлдсэн 29 хүн нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан зургаан гэр бүлийн хүмүүсээ гурав дахь давтан шинжилгээнээс нь халдвар илэрсэн.
Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд тусгаарлах байруудад тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд өмнө нь хоёр удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй байсан гэсэн үг” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр