Ковид-19 халдварын хувьд эдгээрийн “тархвар судлалын заалт”-аар буюу халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийгдэнэ.
Аливаа вакцинд хүн амыг хамруулахдаа дэлхий нийтэд баримталж буй чиг хандлага, дархлаажуулах стратеги, үйлдвэрлэгчийн заавар, халдварын тархвар зүйн судалгаа зэрэг шинжлэх ухаанч нотолгоонд тулгуурлан маш хянамгай байдлаар тухайн вакцинд хамруулах хүн ам, зорилтот бүлгийг тодорхойлдог.
Олон улсад Ковид-19 вакцинд зорилтот бүлэг уушги, зүрх судас, бөөрний эмгэг, хавдар, чихрийн шижин өвчний 1, 2 дугаар зэрэгтэй архаг суурь өвчтэй хүмүүс, 60-аас дээш насныхан, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, тусгай чиг үүрэг бүхий ажил мэргэжлийн хүмүүс, албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулахыг санал болгосон. Харин 0-18 насны хүүхдийг хамруулахгүй бөгөөд манайд энэ насны 1.2 сая хүүхэд байна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
Мөн Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг эхлээд эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилчид, цагдаа, онцгойгийн албан хаагчдад хийнэ гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өчигдрийн /12.06/ хурлаар мэдээллээ.
Тодруулбал:
- Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид
- Онцгой, цагдаагийн албан хаагчид
- Өндөр настай болон архаг хууч өвчтэй иргэд
- Сургууль, цэцэрлэгийн багш нар
- Бусад эрсдэлтэй бүлэггэсэн дарааллаар вакцин хийнэ гэсэн юм.
Л.Баяр