ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан нүдний даралттай, хүүхэд хэрэглэвэл хараагүй болох аюултай дусаалганы талаар олон нийтэд мэдэгдэж, сэрэмжлүүлэг хүргэлээ.
Тэрбээр “Нүдний дусаалга. Хэрвээ энэ дусаалгыг нүд муутай, нүдний даралттай хүн, хүүхдэд хэрэглэсэн бол сохрох хүртэл аюултай байжээ.
Тус дусаалгыг эмийн санч андуурч өгсөн ба тухайн иргэний ойрын хараа огцом муудаж нүдэнд гэмтэл учруулж байгаа хэрэг гарлаа.
Хэдийгээр бид тухайн эмийн санд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа боловч иргэн та авч байгаа бараа бүтээгдэхүүнээ сайтар хянах, лавлах шаардлагатай байгааг энэ удаагийн тохиолдол харууллаа. Эмчийн жороор үйлчлүүлж байхыг хүсье” гэжээ.
ШӨХТГ-аас анхааруулаад байгаа энэхүү нүдний тусаалгыг Ч.Ганжавхлан хэрэглээд ойрын юм харах чадвараа түр хугацаанд алдаад байгаа юм байна. Гэхдээ түүний хэлж байгаагаар нүд нь 14 хоногийн дараа хэвийн болно гэсэн горьдлоготой байгаа юм байна. Ч.Ганжавхлангийн хувьд 11 дүгээр сарын 23-ний өдөр энэ тухайгаа цахим хуудсаараа олон нийттэй хуваалцжээ.