Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авч хуулийн хугацаанд яаралтай шийдвэрлэн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 130 гаруй албан бичгийг хүлээн авч, холбогдох газар хэлтсүүдэд уламжлан шийдвэрлэлтийн шатанд явж байна.

Түүнчлэн төлөвлөгөөт үйл ажиллагаанууд цахимаар үргэлжилж байна. Тухайлбал, “Тогтвортой аялал жуулчлал”-ын төслийн Удирдах хорооны хурал болж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд оролцлоо.

Мөн Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн энэ оны тайлант хурлыг хийлээ.

Швейцарь улсад төвтэй Олон Улсын тахь групптэй хамтран ажиллах гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан гэрээг сунгах талаар цахим хурал хийж санал солилцсон юм. Гэрээгээр Говийн Их дархан цаазат газрын Б хэсэгт нутагшиж байгаа тахь адууны хамгааллал цаашдын авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааг зохицуулах юм.

Цахим хуралд яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, холбогдох мэргэжилтнүүд, Говийн их ДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар, Олон улсын тахь группын удирдлагууд оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн