Оросын шууд хөрөнгө оруулалтын сан дэлхийн 50 гаруй улсаас коронавирусийн эсрэг «Спутник V» вакцинаас 1,2 тэрбум тунг худалдан авах хүсэлт хүлээн авчээ. Энэ талаар Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ.
Н.Ф.Гамалеягийн нэрэмжит хүрээлэн зөвхөн Орост вакцины нийтэд түгээх ажил явуулаагүй гэжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 31 дүгээр тусгай хуралдааны үеэр Оросын вакцины цахим танилцуулга болсон. Энэ үеэр вакцин олон улсын сонирхлыг ихэд татсан гэж ГХЯ-ны төлөөлөгч хэлсэн байна. Үүнээс өмнөхөн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев «Спутник V»-ийг 40 гаруй улс худалдан авах хүсэлтээ өгсөн гэж мэдэгдсэн аж.
Арваннэгдүгээр сарын сүүлчээр энэ вакциныг Европын эрүүл мэндийн холбоонд бүртгүүлэх хүсэлт өгсөн. Түүнчлэн Оросын шууд хөрөнгө орууалтын сан Энэтхэгийн Hetero нэртэй үйлдвэртэй жилд 100 сая гаруй тунг үйлдвэрлэх гэрээ байгуулсан гэнэ.
Эх сурвалж: Rbc.ru
Орчуулагч: Марта