Гэр бүлийн жаргалтай амьдралыг хүсэж байвал эхнэр та эр хүний сэтгэл санааны хэрэгцээг хангах шаардлагатай. Тэр нь тийм ч олон биш. Ердөө тавхан!
Нэгдүгээрт, Итгэл. Хэрвээ чи эр хүнийг сонгосон л бол түүнд бүрэн итгэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Шагшин магтах хэрэгцээ. Учир нь эрэгтэй бие хүнийг эрдэнэ шигээр магтах юм бол тэр өөрийгөө хаан мэт санаж, эр хүн гэдгээ илүү мэдрэх болно.
Гуравдугаарт, Аливаа санаачлагыг нь хөхүүлэн дэмжих хэрэгцээ. Чиний зорилго бол түүний тусламжийг хүлээн авч, дэмжиж урамшуулах явдал юм.
Дөрөвдүгээрт , Талархах хэрэгцээ. Та хоёр хамт амьдардаг байсан ч гэсэн эр хүн чамд өргүй гэдгийг тогтоож ав. /Эмэгтэй хүн эрэгтэй хүнд гаргасан тус, үг, үйлдэл, сэтгэл, хайр халамжийнхаа хариуг нэхээд байх юм бол “өртэй” юм шиг мэдрэмж эр, эм аль ч хүйсийн хүмүүст үүсдэг/
Ингээд сүүлийнх нь, Эр хүнийг хүлээж авах хэрэгцээ. Энэ бол хамгийн чухал гол хэрэгцээ нь юм. Эрэгтэй хүнийг хэв загварт оруулах гэсний хэрэггүй. Байгаа нь л тэр. Чи түүнийг байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй.
Ингэж чадахгүй юм бол гэр бүлийн амьдрал жаргалтай байх боломжгүй болно.