Манай улсад үүссэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 11-р сарын тусгай үүргийн нислэгүүдийг УОК-оос цуцалсан. Үүнээс болж нутаг буцах гэж байсан иргэдэд хүндрэл учирсан. Орон байргүй хүндрэлтэй нөхцөлд орсон 17 улсад 100 иргэний асуудлыг ЭСЯ-даараа дамжуулан шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гадаадад гацсан иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлсэн ба энэ хүрээнд санхүүгийн хүндрэлд орсон 544 иргэнд дэмжлэг үзүүлж эх оронд нь авчирсан байна. Эдгээр иргэдийг татахад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаатай нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо 2154 хүрээд байна.

Тухайлбал

  • Европт- 647
  • Азид-1113
  • Австрали-110
  • Африкт-4 иргэн яаралтай нутаг буцах хүсэлт гаргаад байна.

Ойрын хугацаанд 2-3 нислэг хийх боломжийг судалж байгаа. Тэгэхээр арваннэгдүгээр сард нисэхээр тийз нь баталгаажсан байсан иргэд одоо үйлдэгдэх нислэгийн тэргүүн ээлжид хамрагдана гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн