УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн хориг дээр ажил хэрэгч саналууд байгаа. Болд сануулга гэлээ. Бид сануулга гэж хүлээж аваад УИХ дээр байгуулагдсан Түр хороо гэж байгаа. Өчигдөр УИХ-аас тогтоол гаргасан. Төсвийг баталж гаргасны дараа төсөв хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол гаргадаг юм. Хоёр тогтоол дээр энэ сануулгад орсон зүйлүүдийг хийгээд өгөх боломж нь байна. Одоо бүгдээрээ шийдэл л ярья.
Зовж, зүдэрч байгаа иргэдийг баярлуулан гомдоодог нөхцөл байдал үүсээд байна. Баахан хүлээлт үүсгээд түүндээ хүрч чадахгүй, иргэдээ бухимдуулдаг нөхцөл байдал үүсээд байгаа учраас цаашдаа төсөл, хөтөлбөрүүдээ тооцоо судалгаан дээр үндэслэж зарламаар байгаа юм. Ерөнхийлөгч нэг хөтөлбөр зарлачихдаг, УИХ- нэг хөтөлбөр, Засгийн газар нь нэг хөтөлбөр зарлачихдаг. Иргэд учраа олохоо болиод байна ш дээ.
Төрийн сан хоосон сан. Бид хоосон авдартай Улс байхгүй юу. 2,1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа ш дээ. Авдар нь хоосон, дээрээс нь цоорхой. Гэхдээ авдрын ёроолыг уудалбал атга гурил гарна гэдэг шиг атга гурил байна аа байна. Засгийн газрын тусгай сангууд байгаа.
Эхний 10 сарын гүйцэтгэл ирсэн байна.
Үйлдвэрийн ослоос шалтгаалах өвчний даатгал – 131 тэрбум төгрөг
Ажилгүйдлийн даатгал -24 тэрбум
Эрүүл мэндийн даатгалаас эрсдэлийн санг байгуулахад 50-60 тэрбум төгрөг байж байна. Ингээд нийт 200 гаруй тэрбум төгрөг бидэнд байна.
Энэ мөнгийг өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1 сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Албан журмын даатгуулагч нь 909 мянга, сайн дурын даатгуулагч нь 180 мянга. Энэ хүмүүс өнөөдөр орлогогүй, ажилгүй болчхоод байгаа нөхцөл байдал үүсээд байна.
Тэгэхээр энэ мөнгө бол төрийн мөнгө биш. Энэ мөнгө бол даатгуулагчдын мөнгө. Даатгуулагчид надад эрсдэл үүссэн үед бид энэ мөнгөө авна гэсэн нөхцөлтэйгөөр өгсөн мөнгө байхгүй юу!
48 мянган ажил олгогч байна. Энэ бас ажил олгогчдын төлж байгаа мөнгө. Энэ мөнгийг нэгтгээд яг одоо ажлын байраа алдах гээд байгаа, орлогоо алдах гээд байгаа, энэ эмзэг бүлэг өнөөдрийн байдлаар 130-140 мянган хүний ажлын байр алдчих гээд байгаа нөхцөл байдалд таарсан арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх юм бол жинхэнэ утгаараа бодитой алхам болно.
Үүнийг л ард иргэд хүсээд, хүлээгээд байна. Бид лоозон яриад суугаад баймааргүй байна.
с