Хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон жолооч нарт хариуцлага тооцно гэдгийг Булган аймгийн цагдаагийн газар мэдэгдлээ.

Мэдээлэлдээ “Онцгой комиссын нэвтрэх бичиггүй болон хулгайн зам гэгдэх уул, жалгаар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн жолооч нарт торгуулийн арга хэмжээ авах болно.

Зөрчлийн тухай хуулийн 5.13-т “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Таны төлөө олон мянган алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Харин та амь насаа бодоод хулгайн замаар бүү зорчоорой” гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн