Өчигдөр оройноос цахим сүлжээнд нийтийн тээврийн автобусны жолоочийг коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан тухай мэдээлэл тархаад байгаа билээ.
Тэгвэл жолоочийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан нь үнэн ажээ. Одоо PCR шинжилгээний хариуг хүлээж байгаа юм байна. Тухайн жолооч нь батлагдсан тохиолдлын хавьтал гэж нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өгчээ.
Одоогийн байдлаар тухайлбал, жолоочтой хавьтал болсон автобус тээврийн ажилчдыг ажилд нь гаргахгүй байх, хавьтлуудыг илрүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.
Л.Баяр