Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна.
Орон нутгаас ирээд Улаанбаатарт хөл хорионд орсон иргэдийг хот хооронд зорчуулах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлээд явж байна. Иргэдийн шинжилгээний хариу авах сайт гацсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 29,30, арванхоёрудгаар сарын 1-нд www.119.mn сайтад бүртгүүлээд тэндээс хариугаа аваад орон нутаг руу зорчих байсан иргэдийн асуудалд хүндрэл учирч эхэлсэн. Тиймээс утсанд нь мессэж илгээж шинжилгээний хариуг нь өгсөн. Өнөөдрийн байдлаар арваннэгдүгээр сарын 29,30, арванхоёрудгаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарч, бүрэн шивэгдэж, цагдаагийн постууд дээр ажиллаж байгаа албан хаагчдад очсон. Одоо иргэдийн иргэний үнэмлэхийг уншуулахад шинжилгээний хариу гарч ирнэ. Гэтэл энэ асуудалд хүндрэл гарсан учраас Эрүүл мэндийн яамнаас цагдаагийн даргад албан бичиг хүргүүлсэн. 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-н дуустал шинжилгээ өгсөн иргэдийг Улаанбаатараас шууд гаргая гэдэг албан тоотыг хүргүүлсэн.
Үүнээс хойших иргэд хэрвээ бүртгүүлээгүй, шинжилгээ өгөөгүй, хариу гарсан гэсэн мессэж аваагүй бол гарах боломжгүй. Шинжилгээнийхээ хариуг авсны дараа Улаанбаатар хотоос гарна.
0-12 насны хүүхдийг эцэг, эхийн шинжилгээн дээр үндэслэн шинжилгээ авах шаардлагагүй гэж үзсэн. Харин хүнд дайх, хүнтэй хамт орон нутаг руу явах тохиолдолд шинжилгээ заавал авах ёстой. Иргэд Улаанбаатараас гарахдаа заавал иргэний үнэмлэхээ авч очно. Мөн шинжилгээний хариу гарсны дараа автобусны тасалбараа авна” гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл хийлээ.
Л.Баяр