Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагаас 12 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн