2020-12-03 17:201min00

Төв нутгийн алдартнууд аймгийнхаа онцгой комисст 10 сая төгрөг болон бусад зүйлийг хандивлалаа

ec01dc0294fa5e768f60a9cdd3c4b553_x3

Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед Төв аймгаас төрсөн спорт, соёл урлагийн алдартнууд аймгийнхаа оцгой комисст хандив өргөлөө.

Дээрх алдартнуудын төлөөлөл болох Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Баян-Өнжүүл сумын уугуул “Чингис хаан” одонт, Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Баянчандмань сумын уугуул, бизнесмен У.Тулгаболд нарын зэрэг эрхэм тус хандивын үйл ажиллагааг төлөөлөн оролцлоо. Тэд 10 сая төгрөг, 10 мянган амны хаалт, 150 ширхэг хамгаалах хувцас хандивласан байна.

П.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй