УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн маск халдвараас маш найдвартай хамгаалж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Түр хорооны тогтоолыг дэмжиж байна. Энэ халдвар вирусийн эсвэл өвчний тухай асуудал биш болоод байна. Ядууралд орохоос сэргийлсэн арга хэмжээг шуурхай эхлүүлэх хэрэгтэй. Маск бол хамгаалалтын том зэвсэг. Бусад хэсгүүд дээр маск зүүж эдийн засгийн үйл ажиллагааг шуурхай явуулах нь зүйтэй.
Вакцины хувьд нэгхэн сонголт байж болохгүй. Монгол Улс хоёр гурван төрлийн вакцинтай, үүнээс иргэн сонгох боломжийг бүрдүүлж өгөх нь зөв. Маск зүүсэн халдвартай хүнтэй 15 минутаас дээш зэрэгцэж суухад халдвар тархаагүй байгаа нь маскны үр ашгийг харуулж байна” гэлээ.